ES-WORLD - Таны электрон спортын ертөнц

Манай вэб сайт нь монголын электрон спортын хөгжилд жаахан ч гэсэн хувь нэмэр оруулахаар хүүхэд залуустай тоглоомын тухай мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэж байхаар шийдэж 2012.04.04-нд үүд хаалгаа нээн ажиллаж байна.

Сайтын мэдээллийн тухайд

Манай сайт нь
гэсэн 5 төрлөөр мэдээ нийтлэл бэлтгэдэг юм.

PC - Gaming : Энэ төрөлдөө бид DotA2 , DotA , Counter-Strike гэсэн 3 тоглоомоос бусад бүх тоглоомын мэдээллийг оруулдаг юм. Энэ төрөлд бид тоглоомыг татхаар оруулах шинээр гарах тоглоом эсвэл шинчлэгдсэг тоглоомын мэдээлэл гэх мэт мэдээллийг оруулдаг болно.

Defence of the Ancient - DotA : Энэ төрөлд бид монголд эрчимтэй хөгжиж буй DotA тоглоомын талаарх мэдээллүүдийг бэлтгэн оруулж байх болно. Мэдээж хэрэг биднээс гадна зөндөө сайтууд DotA-ийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа гэхдээ аль илүү чанартай мэдээлэл оруулж байнаа нь л хүмүүсийн итгэлийг олж чадах биз ээ. Бид та бүгдийн итгэлийг алдахгүйгээр та бүхний нүдийг хужирлах DotA-ийн мэдээллүүдийг оруулах болно.

Counter-Strike : Энэхүү төрөлд мэдээж хэрэг цаг үеийн хамгийн шилдэг Online тоглоом болох Counter-Strike-ийн талаарх бүхэл мэдээллүүдийг оруулах болно. Та энэ төрөлд орж мэдээлэл үзсэнээр өөрийн Cs-ээ бүрэн өөрчилж бас Cs-ийнхээ мэдлэгийг тэлж болох юм.

Game video : Энэ төрөлд Counter-Strike , Dota-ийн томоохон тэмцээний бичлэгүүд алдартай багуудын хоорондын vs-ийн бичлэгүүдйиг оруулж та бүхэнд хүргэж байх болно. Мөн бидний хамтрагч болох mnDotA-ийн цуврал бичлэгүүдийг оруулж байх болно.

Download : Энэ төрөлд бид Counter-Strike-ийн алдартай тоглогчдын CONFIG буюу Cfg мөн DotA-ийн шинээр гарж буй газруудыг оруулж байх болно. Та шинэ газар гарж гэж сонсоод татхаар шийдэхийн бол манай сайт руу орж татаарай.


Сайтын бүртгэл болон гишүүдийн зэрэглэлийн талаар

Манай сайт нь Free web builder - Ucoz дээр байладаг учир Ucoz-оос тавигдах шаардлагыг дагадаг учраас зарим зүйлсдээр дутмаг зүйл байгаа болно. Гэхдээ бид Premium эрх авч эдгээр асуудлыг шийдвэрлэнэ. Мөн манай сайтын бүртгүүлэх хэсэг бөглөхөд хүндрэлтэй байгаа бол хурдан бүртгэл үүсгэж болно.

Манай сайтын гишүүдийн ангилал
  • Тэргүүн админ
  • Ахлах админ
  • Админ
  • Ахлах гишүүн
  • Гишүүн
  • Зочин
  • BANNED

Тэргүүн админ : Сайтын хамгийн том зэрэглэлтэй хүн. Энэ зэрэглэлд байгаа хүн нь сайтын эзэн гэж хэлэхэд болно. Сайтын Тэргүүн админы үг хууль байна гэж хэлэхэд хэлсдэхгүй юм. Тэргүүн админ сайт болон хамтрагч гээд гадуур дотуур бүхэл асуудлыг шийдэж сайтын удирдан зохион байгуулж буй хүн юм. Та энэ зэрэглэлд очих хүртэл их зам туулах болно.

Ахлах админ : Энэ зэрэглэл нь бас л сайтад нэр хүндтэй хүмүүсийн зэрэглэл юм. Ахлах админы гол үүрэг нь сайтад мэдээ нэсэхээс гадна сайтад нэмэгдсэн мэдээ мэдээллийг хянах үүрэгтэй юм. Ахлах гишүүн болон админуудын нэмсэн нийтлэлийг хянаж алдаа байгаа эсэхийг шалгаж алдаа мэдээллийг идэвхгүй болгож бүр болохгүй мэдээлэл орсон тохиолдолд тэр мэдээллийг устгах эрх түүнд байх юм.

Админ : Энэ бол манай сайтыг гол урагшлуулагч гэж хэлж болох хүний зэрэглэл юм. Админ нь шинэ содон бүх мэдээллийг түүж сайтад байршуулах буюу зарим нэгний хэлж заншснаар мэдээний админы үүргийг гүйцэтгэх юм. Тэрнийг бас басаж болохгүй юм шүү тэр сайтын 3-р зэрэглэлийн хүн бас ч гэж эрх мэдэлтэй хүн юм шүү.

Ахлах гишүүн : Энэ зэрэглэл бол чадварлаг бусдаасаа илүү байж чадсан гишүүдийн зэрэглэл юм. Ахлах гишүүн нь мэдээ нийтлэх эрхийг олж авах бөгөөд ахлах гишүүдийн мэдээллийг Ахлах админ шалгаж сайтад мэдээг нь идэвхжүүлнэ. Мэдээж хэрэг илүү сайн байж чадвал зэрэглэл ахиулж Админ зэрэг олгох болно.

Гишүүн : гишүүд хэдий мэдээ нэсэхгүй ч манай сайтын нэг хэсэг боллоо гэсэн үг. Таны сайтад хандах идэвхийг үнэлэж бид сайтын Ахлах гишүүн болгож мэдээ нийтлэх эрхийг олгох болно.

Зочин
: Энэ зэрэглэл бол хүн бүхэнд байх зэрэглэл юм. Бид бусад шиг зөвхөн бүртгэлтэй гишүүдийг сэтгэгдэл бичих эрхтэй байх гэх мэт зүйлсийг халж бүгдэд ижил хандаж буй гэсэн нотолгоо нь энэхүү зэрэглэл юм.

BANNED : Энэ бол хүсээд байх зүйл биш шүү. Сайтын дүрмийг зөрчиж бусдын эрхэнд халдсан хүмүүст олгох болно. Cs серверт тоглож байгаа юм шиг нэтээ салгаад залгахад BAN гарна гэж бодо хэрэгггүй юм. UCOZ-ийн IP BAN нь таныг нэтээ салгасан ч байж л байх болно. Энэ нь таны сайтад хандах эрхийг хасах болно.


Сайтын үндсэн дүрмүүд

  • Сайтад хараалын үг ашиглахгүй байх
  • Сайтад бусад зүйлсийг сурталчилахгүй байх
  • Сайтад SPAM-дахгүй байх

Бид таниас ердөө л энэхүү 3 дүрмийг шаардах болно. Та дүрмийг зөрчсөн тохиолдолд таны сайтруу хандах эрхийг хасаж IP BAN өгөх болно.



Онлайнаар харилцая



Манай сайтыг Mozilla Firefox дээр үзвэл тохирно.
Цаг агаар

Та мэдээллийн ерөнхий төрлөөс альд төрөлд төлхүү нийтлэл оруулсан нь дээр гэж бодож байна ?
Нийт санал өгсөн: 23
Сайтын хандалт

free counters
Онлайнд нийт холбогдсон: 1
Зочид: 1
Гишүүд: 0
Онлайнд байгаа гишүүд :

World Electronic Sport - Таны электрон спортын ертөнц

Бид өөрсдийн сонирхлын дагуу та бүхэнд бүхэл төрлийн тоглоомын мэдээллийг хүргэх болно.